Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүүлийн 24 цагийн дотор Улаанбурхан өвчний 4 тохиолдол нэмж батлагдаж, нийт 55 тохиолдол бүртгэгдээд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

2025 оны 3 дугаар сарын 18-ны байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 55 тохиолдол бүртгэгдээд байна. Мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн Булган, Дорноговь, Төв аймагтай ХӨСҮТ цахимаар холбогдон мэргэжил арга зүй, зөвлөмж өгч байгаа аж.

Батлагдсан болон сэжигтэй тохиолдол хүүхдийн байгууллагуудад бүртгэгдэж байгаа тул хүүхдийн байгууллагийн удирдлага болон багш, эмч нар ирцийн болон шинж тэмдгийн тандалтад онцгой анхаарч улаанбурхан өвчнийг эрт илрүүлэх шаардлагатай байна.

Мөн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.

ХИЛИЙН ЗАСТАВААС: Дуу, хуур, дурлал, ухааралтай ОН ЖАВУУД
ХИЛИЙН ЗАСТАВААС: Дуу, хуур, дурлал, ухааралтай ОН ЖАВУУД
 
“Хөлсөөр ажиллах гэрээнээс НДШ байхгүй болсноор оюутнууд, ахмадууд, хүүхдээ харж буй ээжүүдийн ажиллах оролцоо нэмэгдэнэ“
“Хөлсөөр ажиллах гэрээнээс НДШ байхгүй болсноор оюутнууд, ахмадууд, хүүхдээ харж буй ээжүүдийн ажиллах оролцоо нэмэгдэнэ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.