ӨВЛИЙН ОЛИМП: Медалийн эхний эзэд өнөөдөр тодорно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 38 секунд

“Милан–Кортин”- 2026 өвлийн Олимпын наадамд оролцох тамирчдын зорилго бол яахын аргагүй Олимпын алтан медаль. Олимпын медаль нь зөвхөн спортын амжилтын илэрхийлэл төдийгүй зохион байгуулагч хот бүрийн соёл, түүхийг шингээсэн онцгой бэлгэ тэмдэг болсоор ирсэн.

2026 оны Олимпын медалийг Итали Улсын зоос, үнэт цаасны үйлдвэр “Zecca dello Stato” дахин боловсруулсан метал, сэргээгдэх эрчим хүч ашиглан урласан нь Олимпын түүхэнд анхных болж байна.

Медаль бүр хоёр хэсэгт хуваагдсан загвартай бөгөөд энэ нь наадмыг хамтран зохион байгуулж буй Милан болон Кортина д’Ампеццо хотуудын нэгдлийг бэлгэднэ.

Нэг талд нь Олимпын таван цагариг харин нөгөө талд нь спортын төрөл, тэмцээний байршил болон “Милан–Кортина”-2026-ийн албан ёсны лого сийлбэрлэгджээ.

Нийт:

735 Олимпын медаль (245 алт, 245 мөнгө, 245 хүрэл)

411 Паралимпын медаль (137 алт, 137 мөнгө, 137 хүрэл) –ийг тамирчдад гардуулах бөгөөд медалийн хоёр хэсэг нь нэг нь толигор, нөгөө нь барзгар гадаргуутай бөгөөд эвлүүлдэг тоглоом мэт таарч нийлэх хийцтэй.

Өнөөдөр буюу 2026.02.07-ны өдөр “Милан-Кортина”- 2026 өвлийн олимпын наадмын анхны медальт тамирчид тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 метрийн зай, уулын цанын даун хилл төрөл, гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн скиатлон төрлүүдэд тодорно.

Х.Нямбаатар: Ипотекийн сан байгуулахаар судалж байна
Х.Нямбаатар: Ипотекийн сан байгуулахаар судалж байна
 
Найруулагч Б.Тамирын бүтээл “Тусгаар тогтнол“ түүхэн кино ТУН УДАХГҮЙ нээлтээ хийнэ
Найруулагч Б.Тамирын бүтээл “Тусгаар тогтнол“ түүхэн кино ТУН УДАХГҮЙ нээлтээ хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!