Эхийн алдар одон шинээр авах эхчүүдийн материалыг ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одон шинээр авах эхчүүдийн материалыг ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авахаар болсон байна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Гараар бичсэн өргөдөл / “Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь” гэж өргөдлийн толгойг бичээд өөрийгөө товч танилцуулан, оршин сууж буй хаягаа бичиж, хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ /

2. Анкет /нийгмийн ажилтнаас авах/

3. "E-Mongolia", хур системээс лавлагаа авсан тохиолдолд нотариат шаардлагагүй.

"E-Mongolia", Хур системээс лавлагаагүй тохиолдолд: -Эхийн цахим үнэмлэхийг нотариатаар батлуулсан хуулбар

4. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар / насанд хүрсэн хүүхэд байгаа бол иргэний үнэмлэхийг төрсний гэрчилгээтэй хамтад нь нотариатаар батлуулах /

5. Өрхийн эмнэлгээс 18-аас доош насны хүүхдэд эрүүл бойжиж байгаа бичиг / А4 бүтэн цаасан дээр гаргуулах/

6.Хүүхэд 16 нас хүрээд иргэний үнэмлэх авсан бол

  • Иргэний үнэмлэхийн лавлагаа
  • Төрсний гэрчилгээний лавлагаа
  • Иргэний үнэмлэх захиалсан бол нарийн хуудас хавсаргах

АНХААРАХ ЗҮЙЛ:

1. Өргөж авсан болон, Овог нэр сольсон хүүхэдтэй бол , овог нэр өөрчилсөн, үрчлэлт хийгдсэн гэрчилгээг хамт канондуулах. Гэрчилгээ байхгүй бол улсын бүртгэлээс лавлагаа авах.

2. Хамгийн бага хүүхэд нь 2025 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө 1 нас хүрсэн байх

3. 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж хавсаргах шаардлагатай.

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин 10 нас хүрлээ
Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин 10 нас хүрлээ
 
Ж.Энхбаяр: Гурилын импортын татварыг тэглэснээс болж дотоодын 3 үйлдвэр хаагдсан. Нэмж 4 үйлдвэр хаагдах эрсдэлд орсон
Ж.Энхбаяр: Гурилын импортын татварыг тэглэснээс болж дотоодын 3 үйлдвэр хаагдсан. Нэмж 4 үйлдвэр хаагдах эрсдэлд орсон
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!