Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сингапурын иргэн Лох Сиен Чи-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 28 секунд

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Лох Сиен Чид холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баян-Очир, Г.Бадамханд нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Лох Сиен Чи нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан...”, тус хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан...” гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргах зүйл заалтад тусгасан:

  • шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
  • хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;
  • эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглэгээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

FACELOOK: “Эрдэс” хотын эсрэг хүн буюу Oi энтертайнментийн “ТУЛГЫН ЧУЛУУ“ Б.Болорчулуун
FACELOOK: “Эрдэс” хотын эсрэг хүн буюу Oi энтертайнментийн “ТУЛГЫН ЧУЛУУ“ Б.Болорчулуун
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.