Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: 600 мянган төгрөгийн хахууль өгсөн, авсан этгээдүүдэд 10 болон 5 сая төгрөгийн торгууль төлөх нийтийн албан ажиллах эрхийг 5 болон 2 жилээр хасав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Д.Д нь ... газрын шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас гадаадад зорчих эрх нь түдгэлзсэн З.Б-ээс гадаад улсад зорчин эмнэлэгт үзүүлэх шаардлагатай тухай хүсэлтийг эмнэлгийн баримт бичгийн хамт 2022 оны наймдугаар сарын 9-ний өдөр гаргасныг хүлээн авч, эмнэлгийн мэргэжлийн комиссын дүгнэлт ирүүлээгүй байхад нь гадаад зорчих эрхээ сэргээлгэх боломжийг бүрдүүлж, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бусдаар дамжуулан бэлнээр 600 мянган төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), З.Б-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Д.Д-г хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял, З.Б-г хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж 5 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан байна.

“Оюу толгой“ компанийн 2026 оны нэгдүгээр улирлын тайлан
“Оюу толгой“ компанийн 2026 оны нэгдүгээр улирлын тайлан
 
Түүхэн цаг хугацаагаар аялуулах “Өртөө” Immersive Experience нээлтээ хийлээ
Түүхэн цаг хугацаагаар аялуулах “Өртөө” Immersive Experience нээлтээ хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.