Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 2.5 сая төгрөг, голч цалин 2 сая төгрөг болсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Харьцуулахад, энэ оны эхний хагас жилийн байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2.3 сая төгрөг байсан бол голч цалин 1.8 сая төгрөг байв. Энэ нь дундаж болон голч цалин тус тус 200 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 51.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 775.7 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1654 (3.3%)-өөр, өмнөх улирлаас 1460 (2.9%)-аар тус тус өсөж, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 18.5 (2.4%) мянгаар, өмнөх улирлаас 22.3 (3.0%) мянгаар мөн өссөн байна.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!