Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдийн зээл аж ахуйн нэгжүүдийнхээс өндөр байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 39 секунд

мөнгө ба бичвэр нарын зураг байж магад

Энэ оны таван сарын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл 40.6 их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.3 тэрбум төгрөг буюу 29.5 хувиар өссөн дүн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Тус хорооны мэдээлснээр нийт зээлийн 23.5 хувийг аж ахуйн нэгжүүд эзэлж байгаа бол 31 хувь нь иргэдийн зээл байна.

Өөрөөр хэлбэл, иргэдийн зээл аж ахуйн нэгжүүдийнхээс өндөр байна. Харин Монголбанкны зүгээс аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийг дэмжиж, иргэдэд олгох зээлийг хатууруулах бодлого барьж байгаа нь арилжааны банкуудаар дамжин олгож буй зээл хумигдахад нөлөөлж буй юм.

Өнөөдрийн байдлаар нийт зээлийн 90.6 хувийг хэвийн зээл эзэлж байгаа бол анхаарал хандуулах зээл 4.2 хувь, чанаргүй зээл 5.2 хувийг тус тус эзэлж байна. Энэ оны эхний таван сард анхаарал хандуулах болох, чанаргүй зээл өссөн үзүүлэлттэй гарав. Анхаарал хандуулах зээл 1.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 479.5 тэрбум буюу 39.8 хувиар өслөө. Мөн чанаргүй зээл 2.1 их наяд төгрөг хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 165.3 тэрбум төгрөг буюу 8.4 хувиар өссөн дүнтэй байна.

ЭЗБХ: Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
ЭЗБХ: Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.