ХАНШ: Ам.доллар 3608 төгрөгтэй тэнцлээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 33 секунд

Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарсаар "найман шарга" валют арилжааны төвд 3608 төгрөгтэй тэнцлээ. Энэ бол өчигдөр 16:14 цагийн байдлаар зарж буй ханш бөгөөд өмнөх өдрөөс 8 төгрөгөөр чангарсан дүн болов. Ченжүүд нэг ам.долларын авах үнийг 3595 төгрөгөөр арилжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ам.доллар авах болон зарах үнэ 13 төгрөгийн зөрүүтэй байна. Харин Монголбанкны нэрлэсэн ханшаас 37 төгрөгөөр илүү үнэтэй арилжиж байна.

Монголбанкны өчигдрийн нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 3571.17 төгрөгтэй тэнцэж, өмнөх өдрөөс нэг төгрөгөөр буурсан юм. Гэсэн ч албан ханш сүүлийн ес хоног тогтвортой байгаа ч он гарснаас хойш дөрвөн сарын хугацаанд 150.71 төгрөгөөр чангараад байна. Оны эхэнд нэрлэсэн ханш 3420.17 төгрөг байв. Үндэсний статистикийн хорооны энэ оны нэгдүгээр улиралд ам.доллар өмнөх оны мөн үеэс 165.1 төгрөгөөр чангарсан болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Мөн ам.доллароос дутахгүй евро чангарч 4040 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 355.2 төгрөг, сарын өмнөхөөс 210.2 төгрөгөөр тус тус чангарсан болохыг мөн статистикт дурджээ.

Өнөөдөр  “Хасын Хүлэгүүд“ баг ялж баяраа тэмдэглэх үү, эсвэл цуврал үргэлжлэх үү
Өнөөдөр “Хасын Хүлэгүүд“ баг ялж баяраа тэмдэглэх үү, эсвэл цуврал үргэлжлэх үү
 
“Улаанбаатар марафон 2025”-д 23 мянган хүн гүйхээр бүртгүүлжээ
“Улаанбаатар марафон 2025”-д 23 мянган хүн гүйхээр бүртгүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!