“Найрамдал” зуслангийн авто замын засварын ажлыг арваннэгдүгээр сарын 1-нд дуусгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх 15.7 км урт авто замыг өчигдрөөс шинэчилж эхэлсэн. Уг замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан байдаг. Үүнээс хойш 46 жилийн хугацаанд засвар, шинэчлэлийн ажил хийгээгүй байсан юм. Тэгвэл тухайн байршилд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан ажиллалаа.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Тус замын урт 15.7 км, хоёр эгнээ, 7 метр өргөн, 1.5 метр үргэлжилсэн явган болон дугуйн зорчих хэсэгтэй байна. Өнөөдөр замын гүйцэтгэгч компанитай зарим хийцлэлийн талаар зөвшилцлөө. “Найрамдал” зуслангийн замын ажилд өмнө нь хоёр удаа тендер зарласан ч амжилтгүй болж, өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулаад замын ажил эхлэх улаан шугам хүлээлцэж байна. Энэ зам хийцлэл сайтай учраас насжилт өндөр, чанар сайн байх болно” гэв.

Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх бүс өмнө нь зуслангийн бүсэд хамаардаг байсан бол одоо орон нутгаас хот руу ирж амьдрах иргэдийн тоо өссөнтэй холбоотойгоор шинэ суурьшлын бүс болж авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Тиймээс тус авто замд шинэчлэл хийх ажил чухал болохыг албаныхан хэлж байсан билээ. Ийнхүү авто замын ажлыг арваннэгдүгээр сарын 1-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг гүйцэтгэгчийн зүгээс хэллээ.

П.Хадбаатар: Х.Нямбаатар бид хоёр их сургуульд багш, шавь байсан. Хардаад байвал хуулийн байгууллагад намайг өгөөд шалгуулчих
П.Хадбаатар: Х.Нямбаатар бид хоёр их сургуульд багш, шавь байсан. Хардаад байвал хуулийн байгууллагад намайг өгөөд шалгуулчих
 
ЗГ: 14 мега төслийн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна
ЗГ: 14 мега төслийн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!