Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын хүүхдийн “Сансрын камп“ фестиваль Монголд болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Монголд анх удаа зохион байгуулагдах Олон улсын Сансрын камп арга хэмжээг 7сарын 3-аас 10-ны өдрүүдэд Nairamdal Найрамдал зусланд зохион байгуулагдах ажээ. Сансрын шинжлэх ухаан, одон орон, STEAM боловсролд шимтэн дурладаг 9-16 насны хүүхдүүдэд зориулагдсан уг арга хэмжээ нь энэ зуны хамгийн онцгой хөтөлбөрүүдийн нэг хэмээгдэж буй юм.

Гадны 12 улсаас багш мэргэжилтнүүд ирж, Монголд энэ чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэхүү Space Kamp-ийг зохион байгуулах аж.

Одоогоор гадны орнуудаас 100 гаруй хүүхэд Олон улсын сансрын кампд оролцоор мэдээллээ ирүүлээд байгаа ба үйл ажиллагаа нь Монгол, Англи хэл дээр явагдах юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://kampmongolia.com -оос авч болох ба оролцохыг хүсвэл бүртгэлээ шууд хийх боломжтой аж.

Монголыг зорьж буй жуулчдын дийлэнх нь зуны улиралд маш богино хугацаанд аялдаг
Монголыг зорьж буй жуулчдын дийлэнх нь зуны улиралд маш богино хугацаанд аялдаг
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.