Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Монгол Улсад хууль шүүх байдаг бол авлига хорооллыг нураах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 30 секунд

УИХ-ын гишүүн Г.Дамдинням цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

-----------------------------

Тэрбээр:

-Газрын наймаа, хууль бус үйлдлүүдийн тод жишээ болсон ард түмний дунд авлига хороолол гэж нэрлэгдсэн "Aqua garden" хорооллыг Ерөнхий сайд, хотын дарга, УИХ-ын гишүүд очоод ч дийлэхгүй байна. Аливаа юм хэмжээтэй. Энэ барилгыг зогсоох ёстой. Монгол Улсад эзэн, хууль, шүүх байгаа бол энэ даварсан үйлдлийг зогсоож хариуцлага тооцох ёстой. Энэ асуудлаар УИХ-ын дарга нээлттэй сонсгол хийх, ажлын хэсэг гаргахаар ярилцаж байна.

“Авлига” хорооллын газартай холбоотой асуудал 2007 оны долдугаар сарын 4-нд Нийслэлийн ИТХ-ын хүрээнд 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Эм энд Жи констракшн” ХХК-д төмөр замын дуу чимээнээс тусгаарлах хана босгох, автозамын холболт хийх, үерийн далан барих гэх мэтээр газар ашиглуулах зөвшөөрлийг анх өгсөн байдаг юм.

2008 оны есдүгээр сарын 17-нд Нийслэлийн засаг дарга Т.Билигт дунд голын салаа урсгалд урсдаг 11.8 га газрыг “Эм энд Жи констракшн” ХХК-д 5 жилийн хугацаатай орон сууцны чиглэлээр ашиглуулах гэрчилгээг олгосон. Нэг зүйлийг анхаараарай. Дунд голын салаа шүү. Энд хуулиараа орон сууцны газар олгох хориотой. Анхнаасаа хууль зөрчиж олгосон байгаа юм.

Үүний дараа 2011 оны гуравдугаар сарын 15-нд нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нь тухайн барилгын компанийн ашиглах эрхийг эзэмших эрх болгож өгсөн.

2013 оны аравдугаар сарын 18-нд нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл дээд шүүхийн шийдвэрийн дагуу газрын гэрчилгээг “Эм энд Жи констракшн” ХХК-д ногоон байгууламж байгуулах зорилгоор өөрчилсөн.

Үүний дараа 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд Нийслэлийн засаг дарга С.Батболд өмнөх захирамжийг өөрчлөн 11.8 га газрыг гурав хувааж, тус бүр шинээр газрын гэрчилгээ олгосон. Газрын зориулалтыг худалдаа нийтийн үйлчилгээ, төв цогцолбор болгон өөрчилсөн.

2020 оны есдүгээр сарын 30-нд Нийслэлийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Эм энд Жи констракшн” ХХК-ийн газрын гэрчилгээг хүчингүй болгон газрын зориулалтыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгох захирамж гаргасан.

Харин 2022 онд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар газар эзэмшүүлэх гэрчилгээг сэргээн, худалдаа нийтийн үйлчилгээ, цогцолбор, орон сууцны зориулалттайгаар эзэмших, ашиглах гэрчилгээг “Эм энд Жи констракшн” ХХК-д дахин олгосон .

Миний хувьд прокурорын ерөнхий газар болон АТГ-т шалгах хүсэлтийг өгсөн. Шалгаж байгаа гэх хариу мэдээлэл ирсэн. Мөн Ерөнхий сайд тухайн газарт очихдоо “Авлига” хорооллыг нураана гэдгээ мэдэгдсэн.

Үүнээс хойш энэхүү барилгын цахилгаан болон усыг тасалсан боловч та бүхний харж байгаачлан “Фасад”-аа хийгээд дууссан байна. Энэ хэрэгт шүүх будилаан үүсгэж байна.

П.Наранбаяр: 10-аас дээш жил зээлээ төлөөгүй 502 хүний авлага нь 48 тэрбум төгрөг болсон
П.Наранбаяр: 10-аас дээш жил зээлээ төлөөгүй 502 хүний авлага нь 48 тэрбум төгрөг болсон
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.