Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Авлигын супер бэлгэдэл “АВЛИГА ХОРООЛОЛ“-ыг зогсоож дийлэхгүй байгаа юм уу. Доромжлоод фасадаа хийгээд, захиалга нь дуусаж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойшх хуралдаанаар 2023 оны улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Улаанбаатарын газрын наймааны бэлгэдэл болсон "АВЛИГА ХОРООЛОЛ"-ыг нураана гэж бид ярьсан даа. Хэн эрчим хүчийг нь өгөөд байдаг юм. Доромжлоод фасадаа хийгээд, захиалга нь дуусаж байна. Хажууд нь улсаас мөнгө гаргаад, суваг шуудууг нь янзлаад байгаа. Энэ барилгыг зогсоож дийлэхгүй байгаа юм уу" гэх асуултыг тавилаа.

НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "АВЛИГА ХОРООЛОЛ"-ыг нураах НЗД-ын захирамж гараад, барилгыг нураах шийдвэр гарсан. Захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүссэн. Өндөр барилгад хяналт тавих эрх БХБЯ-нд байдаг" гэх хариултыг өгсөн юм.

Г.Дамдинням: Сайд нар төсвөө батлуулахдаа гуйж байгаад батлуулдаг. Гүйцэтгэлийг нь ярих гэхээр зугтаж алга болоод байна
Г.Дамдинням: Сайд нар төсвөө батлуулахдаа гуйж байгаад батлуулдаг. Гүйцэтгэлийг нь ярих гэхээр зугтаж алга болоод байна
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.