Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: 10-аас дээш жил зээлээ төлөөгүй 502 хүний авлага нь 48 тэрбум төгрөг болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 16 секунд

УИХ-ын ээлжит бус нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Боловсролын зээлийн сангийн асуудлыг хөндөв. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр дараах хариултыг өгсөн юм. Тэрбээр,

-Их дээд сургуулиуд болон дээд сургуулиар удирдах зөвлөл нь шийддэг байсан. Гэхдээ бид чанарын тогтолцоог нь сайжруулах, хариуцлага тооцуулахаар хандах болно. Ил тод чанарын сайн удирдлагын тогтолцоотой газар ийм асуудал гарахгүй. Боловсролын зээлийн авлагын тайлбарын тухайд, эрхзүйн баримт бичгүүд харахаар, 2011 оны долоодугаар сарын 10-нд батлагдсан боловсролын санхүүжилт нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8 дахь заалтад сургалтын зээлийг хөнгөлж чөлөөлөх, эргэн төлөх тухай УИХ-аас тогтооно гэж заасан. Энэ зохицуулалт 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрөөр хууль хүчингүй болтол үйлчилсэн байгаа юм. Хууль батлагдснаас хойш Боловсролын зээлийн сангаас олгодог санхүүжилтийн нэг төрөл болох гадаадад суралцуулахыг зохицуулсан 2012 оны 19 дүгээр тогтоол, 2013 оны 271 дэх тогтоол, 2020 оны 70 дугаар тогтоолын хавсралт журмууд болон зээл эргэн төлөгдөх тухай зохицуулалт нь нарийн тусгагдаагүй. Иймээс тус сан эргэн шаардах эрх нөхцөл бүрдээгүй. УИХ-аас Байнгын хороонд ажлын хэсэг байгуулж, миний бие ч бас ажиллана. Ер нь 10 жилээс дээш төлөөгүй авлагыг нь харахад их дүнтэй олон хүн байна. Төлөөгүй байгаа хүмүүст өнөөгийн үйлчилж буй журам дүрмийн дагуу нөхөн төлүүлэхээр ажиллана. Гадаадын зээлийн авлагын тухайд, 10-аас дээш жил төлөөгүй байгаа 502 хүн байна. Мөнгөн дүн нь, авлага болон хүүтэйгээ нийлээд 48 тэрбум төгрөг болсон ийм нөхцөл байдалтай байгаа юм. Тэгэхээр энэ авлагыг төлүүлэх нөхцлийг эргэж харж нарийвчилна гэлээ.

Боловсролын цахим системүүдийг цэгцэлж, хоорондын уялдааг сайжруулна
Боловсролын цахим системүүдийг цэгцэлж, хоорондын уялдааг сайжруулна
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.