Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЗД-ын орлогч Л.Хосбаяр “Ай-Ти Консерциум” байгуулахаар санамж бичиг байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол-Японы бизнес форум” эхэллээ. Энэхүү форумд Япон болон Монгол улсаас нийт 400 орчим төлөөлөгч болон бизнес эрхлэгч оролцож байгаа юм. Форумаар “Монгол Улсын Эдийн засаг, аж үйлдвэржилтийн төрөлжилт” сэдвээр хэлэлцэж байна.

Мөн энэ үеэр нийслэлийн Бизнес, инновацийн газар болон Япон улсын Шинагава хотын “Готанда Валлей” төрийн бус байгууллага “Ай-Ти Консерциум” байгуулахаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг НЗД-ын орлогч Л.Хосбаяр болон “Готанда валлей” ТББ-ын ТУЗ-ийн захирал Мори Ёшитака нар үзэглэсэн юм.

Уг санамж бичгийг үзэглэснээр мэдээлэл технологийн чиглэлийн компаниудын хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, оюутан болон салбарын эксперт солилцоо, хоёр улсын Ай-Ти чиглэлийн компаниудын хамтын ажиллагааг дэмжих, шинжлэх ухаан, технологи, инновацын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой болно.

ТОДРУУЛГА: Завхан аймгийн Тэс суман дахь Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагч амиа алдсан байдалтай олдсон гэх дуудлага ирсэн
ТОДРУУЛГА: Завхан аймгийн Тэс суман дахь Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагч амиа алдсан байдалтай олдсон гэх дуудлага ирсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.