Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

640 хүүхдийн суудалтай сургуулийг аравдугаар сарын 20-нд ашиглалтад оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

2022 онд ХУД-ийн 16 дугаар хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль болон 300 ортой цэцэрлэг барьж эхэлсэн. Гэвч дэд бүтцийн асуудлаас үүдэн барилгын ажил удааширч, өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уг сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд төсөв бага тавигдсан. Энэ нь ажил удаашрах нэг шалтгаан болсон. Мөн сургууль, цэцэрлэгийн барилга орчимд өндөр хүчдэлийн шон таарсан. Үүнийг шилжүүлэх боломжгүйг холбогдох байгууллагаас мэдээлсэн” гэлээ.

НЗД-ын орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллаж, үүсээд буй асуудлыг шийдэн тус сургуулийг ирэх аравдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар боллоо. Мөн сургуулийн сагсан бөмбөгийн талбай барих хэсэгт өндөр хүчдэлийн шон байгаа учраас зураг төсөл нэмэлтээр хийж, хамгаалалтын бүрээс хийхээр болсон юм.

БАЙНГЫН ХОРОО: ТБХ болон ТББХ хуралдаж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ
БАЙНГЫН ХОРОО: ТБХ болон ТББХ хуралдаж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.