Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Төв болон говийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээг ЦУОШГ-аас ирүүллээ. Тодруулбал,

Наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хангай нурууны араас усжих Идэр, Чулуут, өврийн Богд, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Заг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-45 см нэмэгдсэн байна.

Туул /Алтанбулаг/, Балж, Хурх, Улз /Дашбалбар/, Хэрлэн / Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон, Балж, Хэрлэн /Өндөрхаан/, Халх /Ялалт баг/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Ойрын өдрүүдэд төв болон говийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул тухайн хугацаанд орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх учир үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

“Райд Монголиа” ХХК-ийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид ногдуулах албан татварыг хэсэгчлэн төлүүлнэ
“Райд Монголиа” ХХК-ийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид ногдуулах албан татварыг хэсэгчлэн төлүүлнэ
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.