Балба, Төвөдийн хил орчмын үерийн улмаас мэдэгдсэн тоогоор 359 хүн амиа алджээ

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 36 секунд

Балба болон Хятадын Төвдийн хил орчимд наймдугаар сарын 26-нд мөсөн голын нуралтаас үүдсэн хүчтэй үер буусны улмаас наад зах нь 359 хүн амиа алдаж, 1,000 орчим хүн сураггүй болоод байна.

Аврагчид Пүрэв гарагт Гималайн уулсын хөндий болон уулын бэлээр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлжээ. Гэвч үерийн улмаас зам, гүүр болон бусад дэд бүтэц сүйдсэн нь аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа аж.

Reuters агентлагийн мэдээлснээр үер нь мөс, хад чулуу, шавар болон их хэмжээний ус холилдон хүчтэй урсахад хүрч, Балбаас Лхаст хүрдэг Гималайн гол зам дагуух тосгон, барилга байгууламж, дэд бүтцийг сүйтгэсэн байна. Сураггүй болсон хүмүүсийн дунд 30 гаруй орны гадаадын иргэд байгаа бөгөөд тэдний олонх нь ууланд аялж, мөргөл үйлдэхээр тухайн бүс нутагт очсон хүмүүс байжээ.

Балбын гамшгийн удирдлагын байгууллагын мэдээллээр тус улсын нутаг дэвсгэрт 359 хүний цогцос олдсон бөгөөд 910 хүн сураггүй хэвээр байна. Сураггүй болсон хүмүүсийн 517 нь гадаадын иргэн аж. Үүний зэрэгцээ Хятадын Төвдийн Гиронг хошуунд гурван хүн амиа алдаж, 558 хүн сураггүй болсон талаар Хятадын төрийн хэвлэл мэдээлжээ.

Ингэснээр Балба болон Төвдийн хэмжээнд гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 390 давж, сураггүй байгаа хүний тоо 1,400-гаас даваад байна. (AP News) Аврах багийнхан сураггүй болсон хүмүүсийг эрэн хайж байгаа боловч бүс нутагт дахин үер болох эрсдэлтэй байна. Балба, Хятадын эрх баригчид үерийн ус хуримтлагдсан хоёр нуурын түвшин нэмэгдэж байгаа нь шинэ эрсдэл үүсгэж болзошгүйг анхааруулжээ.

АНУ-ын Геологийн алба эхний үед газар хөдлөлт гэж таамаглаж байсан үзэгдэл нь мөсөн голын нуралттай холбоотой болохыг тогтоосон байна. Мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлт нь мөсөн гол, уулын тогтоцын тогтвортой байдалд нөлөөлж, ийм төрлийн гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters мэдээллийн агентлаг

Экологийн цагдаагийн дарга хурандаа Т.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Экологийн цагдаагийн дарга хурандаа Т.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
 
ШУУД: Зээлийн мэдээллийн сан буюу “Хар жагсаалт”-тай холбоотой асуудлаар Монголбанкнаас мэдээлэл өгч байна
ШУУД: Зээлийн мэдээллийн сан буюу “Хар жагсаалт”-тай холбоотой асуудлаар Монголбанкнаас мэдээлэл өгч байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!