Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгт хамрагдах 93 мянган хүүхдийн хүсэлтийг цахимаар хүлээн аваад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 292.359 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Эдгээрийн 48.6 хувь буюу 142.150 хүүхэд нь нийслэлд хамаарч байна. Үүнийг насны ангиллаар нь авч үзвэл нийслэлийн цэцэрлэгт хамрагдах нийт хүүхдийн 21.7 хувь буюу 30.894 хүүхэд 2 настай, 24.6 хувь нь буюу 35.055 хүүхэд 3 настай, 26.1 хувь буюу 37.204 хүүхэд 4 настай, 27.4 хувь буюу 38.997 хүүхэд 5 настай байна.

Нийслэлийн цэцэрлэгийн 1 дүгээр шатны цахим бүртгэл 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 65.9 хувьтай явагдаж байгаа бөгөөд 93.765 хамрагдах хүсэлтийг хүлээн аваад байна.

RAIN тоглолтын VIP болон VVIP тасалбар худалдаанд гарлаа
RAIN тоглолтын VIP болон VVIP тасалбар худалдаанд гарлаа
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.