Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Б”-г энэ оны 07 дугаар сарын 11-ний өдөр Австралийн Холбооны Улсаас тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад албадан авч ирж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Түүнийг Монгол Улсад авч ирэх ажиллагааг ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчооноос Австрали Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран зохион байгууллаа.
Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2015 онд бусдыг захиалгаар алуулсан гэх гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан бол түүний захиалгаар бусдыг алсан “А” нь 2016 онд ОХУ руу оргон зайлж, улмаар тэндээсээ БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх үед нь Монгол Улсын цагдаагийн байгууллагаас БНХАУ-ын талтай Интерполын шугамаар хамтран ажилласны дүнд уг этгээдийг саатуулан баривчилж, 2017 онд Монгол Улсад шилжүүлэн авч ирснээр үйлдсэн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээж, хорих ял эдэлж байна.