Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Өнөрцэцэгийн гэрийн хориог цуцалж, ХУД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдсон ч хойшилсон. Энэ талаар тэрбээр, "Намайг гэрээсээ гарахыг зөвшөөрлөө. Гэхдээ ХУД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрээс гарч болохгүй гэсэн.

Хорооны нутаг дэвсгэр бол зам гараад БЗД, хойшоо яваад манайх болчихдог. Хотхоныхоо айлуудаар яв гэж байгаа юм байлгүй. Ямартаа ч гэрээсээ гарахыг зөвшөөрлөө. Гэхдээ би үүнд баярлахгүй. Энэ асуудлыг нээлттэй, шуурхай шийдэж өгөхийг л хүссэн" гэжээ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 1-ний өдрийн 09.00 цагт товлон зарласан боловч “...Хохирогч н.Ундрах-Оргилын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн зүгээс хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг энэ сарын 18-ны өдрийн 13.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн юм.

Ачааны автомашин өндрийн хязгаарлагчийг мөргөж, осол гаргалаа
Ачааны автомашин өндрийн хязгаарлагчийг мөргөж, осол гаргалаа
 
Дэлхий дээр 100 сая гаруй хүн тамхинаас татгалзаж чаджээ
Дэлхий дээр 100 сая гаруй хүн тамхинаас татгалзаж чаджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.