Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болж, анхан шатны шүүхээс түүнд оноосон 4.9 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр цахим хуудастаа "Бат ялсан мэдрэмжтэй шүүх хурал. Өмгөөлөгч нар бут ниргэсэн. Давж заалдах шатны шүүхэд маш их итгэж байсан. Монголд хэний ч шүүх хурал хуулийн хүрээнд үйлчлэх ёстой. Шүүх засаглалын малгайн дор, маш олон шударга шүүгчийн нэр төрийг унагаж, албан тушаалын төлөө, улс төрч этгээдийн даалгавар биелүүлж хүн хэлмэгдүүлэхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Улсын дээд шүүхэд Д.Эрдэнэбалсүрэн шүүгчийн орон тоон дээр нэг суудал гарсан. Давж заалдах шатны шүүхээс тэнд хэн очихыг харна. Тогтоох хэсгээ нээлттэй танилцуулна гэсэн бол Шүүх бүрэлдэхүүн камераа өөрсөд лүүгээ харуулдаг. Итгэлтэй шийдвэр гаргасан юм бол царайгаа харуулахаас юундаа айв?" гэжээ.