Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алба хаагчид спортын гурван төрлөөр аваргуудаа шалгаруулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 31 секунд

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бүрэлдэхүүний  бие бялдар, эрүүл мэндийг дэмжих зорилгоор спортын гурван төрөлт тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах 16, 72 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар, бүлэг, Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын газрын нийт 7 баг оролцож,  хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. “Гар бөмбөг”-ийн төрөлд ахлах дэслэгч Б.Пүрэвдорж захирагчтай Гал түймэр унтраах 72 дугаар ангийн баг тэрүүлсэн бол  Гал түймэр унтраах 16, дугаар ангийн III салааны захирагч, дэслэгч Н.Бат-Эрдэнэ захирагчтай II баг дэд байрт,  ахлах дэслэгч У.Хатанзориг ахлагчтай Онцгой байдлын газрын баг гутгаар байрт шалгарлаа. “Сагсан бөмбөг”-ийн төрөлд тэргүүн байрыг Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч С.Лхагва-сүрэн захирагчтай I баг, дэд байрыг Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн II салааны захирагч, дэслэгч А.Лхагва-Очир захирагчтай II баг, гутгаар байрын ахлах дэслэгч Пүрэвдорж ахлагчтай Гал түймэр унтраах 72 дугаар ангийн баг эзэллээ.

Харин “Туухай өргөлт”-ийн эрэгтэй төрөлд, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Д.Лувсанцэрэн, эмэгтэй төрөлд Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн Шуурхай удирдлагын оператор, ахлагч Б.Ганзаяа нар тус тус шалгарсан юм.

Тэмцээний үеэр “Хаан банк” шилдэг тоглогчийн шагналыг ивээн тэтгэж, “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор тус газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч гал-сөнөөгч, ахлагч М.Данзан, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн Шуурхай удирдлагын оператор, ахлагч Б.Ганзаяа, “Шилдэг багийн ахлагч”-аар Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн захирагч, ахлах дэслэгч Б.Пүрэвдорж нар тодорлоо гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хоолны шоуны алдартан Ян Собин 30 килограмм жин хасчээ
Хоолны шоуны алдартан Ян Собин 30 килограмм жин хасчээ
 
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.