Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Дэлгэрсайхан: Мэдээллийн нэгдсэн санд ямар нэг зөрчил дутагдал байхгүй, нэг сонгогч нэг хэсэгт байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар өнөөдөр (2024.10.10) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлэлдээ "Сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбарыг 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудаст байршуулж, иргэдийг танилцах боломжоор хангасан. Мөн сонгогчдын нэрийн жагсаалтыг 9 дүгээр сарын 13-аас сонгуулийн хэсгийн хороодод хүргүүлсэн.

Сонгогчийн ирц бүртгэлийн программ хангамж бүхий техник, тоног төхөөрөмжийг аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, дүүргүүдэд тагнуулын байгууллагын хяналт доор хүлээлгэн өгсөн.

2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоо 2.246.164, үүнээс үндсэн сонгогч 2.101.897 байна. Сонгогчдын 1.002.278 нь нийслэлд, 1.099.619 нь орон нутагт байна.

Улсын бүртгэлийн байгууллага Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дараа буюу 7 дугаар сарын 5-ны өдөр улс төрийн намуудаас сонгуулийн санал авах өдрийн өмнө лацдаж хадгалсан баазыг мэдээллийн нэгдсэн сангийн үндсэн баазтай тулгаж, сонгогчийн бүртгэл давхацсан эсэхийг нягтлан шалгасан. Мэдээллийн нэгдсэн санд ямар нэг зөрчил дутагдал байхгүй, нэг сонгогч нэг хэсэгт байна гэдгийг шалган тогтоож баталгаажуулсан” гэв.

СЕХ: Хуулийн дагуу нийт хэсгийн 50 хүртэлх хувьд нь хяналтын тооллого хийнэ
СЕХ: Хуулийн дагуу нийт хэсгийн 50 хүртэлх хувьд нь хяналтын тооллого хийнэ
 
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ: Нас барсан иргэн ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй хүн байсан учраас задлан хийсэн эмч болон бусад үйлчлүүлэгчдэд ХАЛДВАР ДАМЖИХ ЭРСДЭЛ БАЙХГҮЙ
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ: Нас барсан иргэн ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй хүн байсан учраас задлан хийсэн эмч болон бусад үйлчлүүлэгчдэд ХАЛДВАР ДАМЖИХ ЭРСДЭЛ БАЙХГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.