Монгол Улс энэ оны эхний хоёр сард нийт 121 улстай гадаад худалдаа хийжээ. Экспорт өмнөх оны мөн үеэс 8.9 ам.доллараар буурахад алт, цайрын хүдэр гол жин дарсан байна. Алтны экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 126 сая ам.доллар буюу 86 хувиар буурчээ. Мөн цайрын хүдэр 86 сая ам.доллар буюу 85 хувиар биет хэмжээгээр 32 мянган тонноор тус тус буурсан үзүүлэлттэй болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Дэлхийн банкны тооцооллоор ирэх жилүүдэд алтны нийлүүлэлт алгуур буурна гэж үзэж байна. Алт нь шууд өсдөггүй ч аажмаар нийлүүлэлт нь нэмэгддэг онцлогтой.