Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өслөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.1 хувь, өмнөх оны эцсээс 4.3 хувь,өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.

2024 оны зургаадугаар сард Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 6.2 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 7.4 хувь, Хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 6.9 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 5.7 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.

Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 4.8 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.2 хувиар, барааны бүлгийн үнэ 4.6 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 6.8 хувиар өсжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны зургаадугаар сард 10.6 хувьгарсан бол 2024 оны зургаадугаар сард 5.1 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.5 нэгж хувиар буурсан байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж хувиар (37.3%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3. 2 нэгж хувиар (62.7%) тус тус нөлөөлжээ.

Л.Энх-Амгалан: Наадам, цагаан сарын амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай
Л.Энх-Амгалан: Наадам, цагаан сарын амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.