Нэг унц алт 10.1 сая төгрөгт хүрэв

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 55 секунд

Нэг унц алтны биржийн үнэ өнөөдөр дэлхийн зах зээл дээр 2936 ам.доллар байна. Энэ нь 10.1 сая /10.164.432/ төгрөг байгаа юм. Энэ сард үнэт металл рекорд эвдэж нэг унци нь анх удаагаа 2900 ам.доллар давсан бөгөөд цаашид ч үнэ өсөх таамаг байна.

Энэ онд алтны үнэ нэг унци нь 7000 ам.долларт хүрэх магадлалтайг “Bloomberg”-ийн түүхий эдийн ахлах стратегич Майк МакГлон таамаглаж буй. Дэлхий дахинд шаргал металл 2050 он гэхэд ховордохтой зэрэгцээд алтны эрэлт улам өснө гэж шинжээчид зураглаж байгаа юм.

Алт үнэ цэнээ алддаггүй, үнэт металл учраас аливаа улс орны төв банкууд алтны нөөцийг аль болох ахиу бүрдүүлэхийг зорьдог. Ингэснээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн сацуу улс орныхоо үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой, үнэ цэнэтэй байдлыг хадгалдаг байна. Энэ утгаараа Монголбанкны алт худалдан авалтыг харвал өнгөрсөн онд нэмэгдсэн дүнтэй байна. Оны эцэст буюу арванхоёрдугаар сард 651.8 кг үнэт металл худалдан авсан нь оны эхнээс өссөн дүнгээр 16.5 тонн үнэт металл худалдан авсан гэсэн үг.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 12 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 289,904.75 төгрөг байсан бол өнөөдөр 326.147.82 төгрөг байна. Энэ нь өнгөрсөн оноос хойш 36.243 төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.

ПОКЕР тоглоод 150 сая төгрөгөө алдсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
ПОКЕР тоглоод 150 сая төгрөгөө алдсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!