ОБЕГ-аас алба хаагдын хувцас хангалт, стандартын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр Онцгой байдлын 4 алба хаагч дундаа нэг хувцастай гэх мэдээлэлд дараах тайлбарыг өглөө. Тэрбээр,
"ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян усны хувцасны талаар мэдээлэл өгсөн байх. Усны хувцас нь өндөр үнэтэй, дотроо усны хуурай болон нойтон гэж ангилагддаг. Ялангуяа хуурай хувцас нь өндөр үнэтэй байдаг. Тиймээс 4 аврагч тутамд 1 усны хувцас байдаг" гэлээ.