Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы /2023.12.08/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төлөвлөж буй бодлого арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Сэрүүний улиралд сүү бэлтгэн нийлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид урамшуулыг 2020-2022 онд нэг литр сүү тутамд 500 төгрөг буюу 20 мянган иргэн, аж ахуйн нэгжид 10.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон бол 2023 оны 11 дүгээр сараас эхлэн нэг литр сүү тутамд 1000 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь сүүний аж ахуй эрхлэгчдэд бодит дэмжлэг боллоо гэв.