Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах эсэх шүүх хурлыг хойшлууллаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэрийг өнгөрсөн даваа гарагт гаргасан. Учир нь түүнийг мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Тиймээс энэ бүхэн нь цагдан хорих үндэслэл болсон" хэмээсэн байдаг.

Улмаар түүний өмгөөлөгч нар гомдол гаргаснаар түүнийг суллах эсэх шүүх хурал өнөөдөр 16:00 цагт эхэлсэн. Гэвч прокурор нь шүүгчээс татгалзсан тул шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Сануулахад, түүнийг цахим сүлжээнд худал мэдээлэл тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн зэрэг хэрэгт буруутган шалгаж байгаа хэмээн ЦЕГ-аас мэдээлсэн байдаг.

Улаанбаатарт -17 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -17 хэм хүйтэн байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд