Хөгжлийн бэрхшээлтэй хүний Олон Улсын эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр тохиодог.
Тэгвэл эл өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л салбарт судалгаа явуулж буй төр болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн оюутан, эрдэмтэн, багш, судлаач, оюутнуудын оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг “Хөгжлийн бэрхшээл судлал ба тэгш хүртээмж-2023” сэдвийн хүрээнд 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Хуралд нийт 100 гаруй судалгааны өгүүлэл ирснээс шилдэг 8 илтгэлийг хэлэлцүүлж, шилдгүүдийг шалгаруулах юм.