Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн гудамжаас иргэн С нь шөнө дунд гэрээсээ гараад алга болсон тухай дуудлага мэдээлэл өчигдөр өдрийн 15:10 цагт ОБГ-т ирсэн байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 16:09 цагт очиж иргэн С/38 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-г 16:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 16:44 цагт гэрээс нь зүүн зүгт 1 км зайд тус дүүргийн 14 дүгээр хороо, “Бугын-Ам” гэдэг газраас уулын бэлд цасанд дарагдсан байдалтай цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.
Иймд хүйтний эрч эрс чангарч буй тул иргэд та бүхэн үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осгохоос сэргийлнэ үү.