Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ботаникийн цэцэрлэгт энэ сарын 14-нд мод тарина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт болдог.

Үндэсний мод тарих өдрийг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн намрын мод тарих үйл ажиллагаа энэ сарын 14-ний өдөр Амгалан дахь Ботаникийн цэцэрлэгт болно.

Намрын тарилтаар нарс, шинэс, хус, улиангар, улиас, тэрэлж, буйлс, голт бор, сарнай, балгана, Япон хайлаас зэрэг мод, сөөгийг тарихаар төлөвлөжээ.

Иргэд, албан байгууллага хамт олноороо мод тарих ажилд оролцох нь нээлттэй бөгөөд мод тарихыг хүсвэл Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийнхэнтэй холбогдож, модны нэр төрлийг урьдчилан сонгож, захиалах боломжтой юм байна.

Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын барилга угсралтын ажил 76 хувьтай явж байна
Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын барилга угсралтын ажил 76 хувьтай явж байна
 
“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зардлыг санхүүжүүлэх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг өргөн мэдүүллээ
“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зардлыг санхүүжүүлэх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.