Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр маргааш тохионо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Маргааш буюу 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" тохиож байна.

Энэ өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 16-р хороонд байрлах Дамбадаржаа дахь Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэнд нээлттэй өдөрлөг, өртөөчилсөн аялал зохион байгуулна.

Өртөөчилсөн аялал найман чиглэлээр явагдах бөгөөд өртөө бүрээс ой модтой холбоотой сонирхолтой мэдээллийг авч болно. Тухалбал: Мэргэжлийн мод үржүүлэгчдийн тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа, Хүлэмжид тарьц, суулгац ургуулах практик сургалт, “Ойн үр” таних, түүх, бэлтгэх, боловсруулах, Мэргэжил сурталчлах, “Ойн үнэр” тайвшруулах хэсэг, сонирхолтой биологи – танин мэдэхүйн өртөө, хүүхдүүд гэр бүлтэйгээ хамтран зураг зурах орчин бүрдүүлэх,” Ой яг түүн шиг” сургалт зэрэг багтаж байна.

Нийслэлийн хувьд 2024 оны 05 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд найман байршилд мод тарих бөгөөд 300 гаруй байгууллага оролцоно.

Мөн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд гурван байршилд /Тэнгэр плаза, Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг, Ялалтын талбай/ 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгөх юм.

Монголын Үндэсний музейд Катарын Үндэсний музейн сан хөмрөгөөс 50 гаруй биет үзмэрийг дэлгэлээ
Монголын Үндэсний музейд Катарын Үндэсний музейн сан хөмрөгөөс 50 гаруй биет үзмэрийг дэлгэлээ
 
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид  цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд  ТЭРБУМТАН  болох боломжгүй
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.