Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан “Дарханы улстөрч дэмждэг“ гэх үгээрээ Ж.Сүхбаатар гишүүнд ХАРИУ БАРИЛАА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 19 секунд
Зургийг UBN.MN

МАН-ын нийслэл дээр халуухан улстөр өрнөж байна. Сонгуулиас өмнө нийслэлийг авах гэсэн залуучуудын акц бараг л хэрэгжээд замынхаа талд орлоо. Хотын даргыг авсан тэд удахгүй нийслэлийн намын хороог авахаар хөдлөх нь гарцаагүй.

Тэгвэл өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэвлэлийн хурлынхаа үеэр хэлсэн “Тэнүүн Огоо компанийн захирал А.Ганхуяг нь Дархан-Уул аймгийн гаралтай. Түүнийг Дархан-Уул аймгийн гаралтай улстөрчид дэмждэг гэдэг мэдээлэл авсан байгаа” гэдэг битүү хатуу үг олны анхаарлыг татах шиг боллоо.

Сэтгүүлчид, сошиалчид ч “Тэнүүн Огоо” компанийг дэмждэг Дарханы улстөрчийн эрэлд мордож, мөв мөрөөрөө сууж байгаа Г.Дамдинням, Б.Баттөмөр бүр сүүлдээ Сангийн сайдын “толгойг” хүртэл дэлсээд амжих нь тэр. Тэгвэл Д.Амарбаясгалангийн хэлсэн Дарханы улстөрч гэх үгний жинхэнэ эзэн нь сайдаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Ж.Сүхбаатар сайд гэж харахаар байна. Тэрбээр өмнө нь 2008-2012 онд Дархан-Уул аймгаас сонгогдож ажиллаж байсан түүхтэй. Тэгээд ч Дарханы гаралтай гэдгээр нь улс төр мэдэх хүмүүс андахгүй билээ. Улс төрд санаадгүй үг. Санаадгүй үйлдэл гэж байдаггүй. Хэрэв санаандгүй үг хэлж, санаандгүй үйлдэл хийж байгаа бол тэр хүн улстөрч болох өдий байна гэсэн үг билээ.

Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалан сайдын өнөөдрийн үг Ж.Сүхбаатар болон Д.Сумъяабазар нар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхдөө “Тэнүүн Огоо компанитай уулзуулсан, хамтарч ажиллахыг дэмжсэн хүн бол Д.Амарбаясгалан” гэж хэлсэн үгний хариуд хийж буй улс төрийн хариулт юм. Яг энэ цаг үед өрнөж буй улс төрийн хувьд холбоотой юу холбоогүй юу гэдэг бол дараагийн асуудал. Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар болон Д.Амарбаясгалан тэргүүтэй нийслэлийн намынхан дотроо нэгэнт үл ойлголцсон байдалтай байна гэдэг нь л гол юм.

Г.Лхагвадорж

ШУУД: Хотын даргад Х.Нямбаатарыг, Хот хариуцсан сайдад Б.Дэлгэрсайхан, ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаярыг томилох улстөрийн шийдвэр гарлаа
ШУУД: Хотын даргад Х.Нямбаатарыг, Хот хариуцсан сайдад Б.Дэлгэрсайхан, ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаярыг томилох улстөрийн шийдвэр гарлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.