Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: Хотын даргад Х.Нямбаатарыг, Хот хариуцсан сайдад Б.Дэлгэрсайхан, ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаярыг томилох улстөрийн шийдвэр гарлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

МАН-ын Удирдах зөвлөл гурван цаг гаруй хуралдаж, улмаар дөнгөж сая дууслаа. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа танилцууллаа.

Тэрбээр "Хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Хотын даргад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Хот хариуцсан сайдад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, ХЗДХ-ийн сайдад Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярыг томилохоор улстөрийн шийдвэр гарлаа.

Х.Нямбаатар нь СХД-ээсээ ажлаа эхлүүлж байсан. Дүүрэг, хотын ажлыг сайн мэднэ. ХЗДХ-ийн сайдын үүрэгт ажлыг сайн гүйцэтгэсэн.

Б.Дэлгэрсайхан нь УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон, хувийн хэвшил болоод төр хоорондын ажлыг сайтар холбох менежер гэж үзсэн" гэлээ.

ХУВААРЬ: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 19-нд олгоно
ХУВААРЬ: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 19-нд олгоно
 
“Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ бага зэрэг буурч, 87.89 ам.доллартай тэнцэж байна“
“Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ бага зэрэг буурч, 87.89 ам.доллартай тэнцэж байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.