Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр машин мөргөлдсөний улмаас нэг машин шатаж, 5 хүн амиа алдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цаг 23 минутад Ховд аймгийн Ховд сум, Улаанбураа багийн нутаг дэвсгэрт “Автомашинууд мөргөлдөж, нэг машин нь шатаж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota” маркийн “Prius” загварын 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөж, ослын улмаас 2 тээврийн хэрэгслийн жолооч, зорчиж явсан 3, нийт 5 хүн амь насаа алдаж, 2 зорчигч гэмтсэн байна.

Амь насаа алдсан иргэдийн 3 нь ослын газар дээр, 2 нь эмнэлэгийн тусламж авсан хэдий ч гэмтлийн улмаас амь насаа алджээ. Урьдчилсан байдлаар жолооч “С” нь замын урсгал сөрж хөдөлгөөнд оролцсоны улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Toyota” маркийн “Prius” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, шатсан нөхцөл байдал тогтоогджээ.

Иймд иргэд, жолооч Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд:

1. Үзэгдэх орчин хязгаарлагдмал замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, амжих байх гэсэн эрсдэлтэй үйлдлээс осол гардаг,

2. Замын нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох,

3. Холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тэнхлэг тохиргоо хийлгэх болон явах эд ангид эвдрэл, гэмтэл үүссэн эсэхийг сайтар шалгах,

4. Хэт ядарсан үед болон архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байх,

5. Жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх,

6. Аюулгүйн бүс нь зөвхөн жолоочид биш тухайн тээврийн хэрэгсэлд сууж буй хүн бүр зүүж эрсдлийг бууруулах боломжтой гэдгийг анхаарч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сануулж байна..

ФОТО: Японы соёлын наадам боллоо
ФОТО: Японы соёлын наадам боллоо
 
ДАШТ: ОУХМ Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө 22.00 цагаас барилдана
ДАШТ: ОУХМ Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө 22.00 цагаас барилдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.