Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Увс аймгийн Улаангом суманд цаг агаарын аюулт үзэгдэл болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Увс аймгийн Улаангом суманд хүчтэй салхитай, шороогоор шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан, хүчтэй салхилсны улмаас зарим байшингийн дээвэр хийсжээ. Иймд иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх
  • Малчид цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, малаа ойр бэлчээх
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Гэр, хашаа, дээвэр, хөнгөн хийцийн эд зүйлсээ салхинд хийсэхээс хамгаалах
  • Жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хурд хэтрүүлэхгүй байх
  • Үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гэрлээ асааж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох
  • Гал түймрийн аюулаас сэргийлж ил задгай гал гаргахгүй байх
  • Онцгой нөхцөл үүссэн тохиолдолд мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагах

Иргэн бүр хариуцлагатай байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангана уу.

Н.Учрал: Тэтгэврийн зээл тэглэсний өр төлбөрийг “Эрдэнэс Монгол“ хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд төлж байгаа
Н.Учрал: Тэтгэврийн зээл тэглэсний өр төлбөрийг “Эрдэнэс Монгол“ хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд төлж байгаа
 
Ж.Алдаржавхлан: Монголын өв соёл бол зөвхөн монголчуудынх биш дэлхийтэй хуваалцах бидний үнэт баялаг
Ж.Алдаржавхлан: Монголын өв соёл бол зөвхөн монголчуудынх биш дэлхийтэй хуваалцах бидний үнэт баялаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.