Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам даваа хаагдаж хальтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарах тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй гэж онцгой байдлын газар болон Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүллээ. Тодруулбал, өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт зорчихгүй байх зорчих тохиолдолд техникийн бэлэн байдлыг сайтар хангаж зорчихыг анхаарууллаа.

Гурилын үнийн өсөлтийг дагаж нарийн боовны үнэ 250-500 төгрөгөөр нэмэгджээ
Гурилын үнийн өсөлтийг дагаж нарийн боовны үнэ 250-500 төгрөгөөр нэмэгджээ
 
УИХ дахь МАН, АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдана
УИХ дахь МАН, АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.