Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн ба энэ үеэр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж. Бямбадулам мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт энгийн болон онцгой хамгаалалтын эрүүл ахуйн бүс тогтоодог. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эм энд жи констракшн” ХХК-ийн эзэмшиж байгаа газарт барьж байгаа “Aqua garden”-ий барилгуудаас хоёр блок нь Сэлбэ голын энгийн хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт орсон. Энэ нь холбогдох хууль, журмыг зөрчиж байгаа. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, “S outlet”, “Aqua garden”-ий барилгыг албадан буулгахтай холбоотой гарах зардал, захиалга өгсөн иргэдийг хохиролгүй болгох асуудал яригдана" гэв.