Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнөөр авто замын шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал,

2025 онд хэрэгжүүлж буй 44 төсөл, арга хэмжээнээс:

  • 34 байршилд 74.12 км авто замын шинэчлэлтийн ажил дууссан
  • Үлдсэн 10 байршилд 14.15 км суурь хучилтын ажил графикийн дагуу үргэлжилж байна

Өвөлжилтийн бэлтгэл

  • 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 08 дугаар сарын 11-ний байдлаар 63%-ийн гүйцэтгэлтэй байна.

“Хүннү хот” төслийн эхний ээлж

Хотын төв, Засаг захиргааны бүсэд 286 га талбайд хэрэгжүүлнэ. Нийт 83 блок талбай

• 16 блок – LRT буудал, нийгмийн дэд бүтэц (сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, гал унтраах анги гэх мэт)

• 67 блок – Хөрөнгө оруулагчдын төслөөр хэрэгжинэ

Баянгол дүүргийн 24-р хороо

Нарны замын баруун, төмөр замын зоориноос урагш, Тээвэрчдийн гудамжтай холбох авто зам нүхэн гарцын газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна.

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.