Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Ачаалал ихтэй 18 байршилд олон түвшний уулзварыг шат дараатай хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Хотын дарга Х.Нямбаатар "Хотын авто замын сүлжээг өргөтгөх, түгжрэл бууруулах хүрээнд хэд хэдэн уулзварыг олон түвшний уулзвар болгоно" гэлээ. Тодруулбал, "Баруун дөрвөн зам, Саппоро, Гэсэр сүм, МИС, “Монос”, Баянбүрд, 32-ын тойрог, Зүүн дөрвөн зам зэрэг ачаалал ихтэй 18 байршилд олон түвшний уулзварыг шат дараатай хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Нэн тэргүүнд баруун талд хамгийн их ачаалал авч байгаа “Монос”-ын уулзвар мөн МИС-ийн уулзварыг олон түвшний болгох зураг төслийн ажлыг Хот төлөвлөлт, судалгааны институт боловсруулж, хөдөлгөөн зохион байгуулалтын эскиз зураг гарган, холбогдох байгууллагуудтай зөвшилцөж байна" гэсэн юм.

Жаргалантын аманд тарвага буудаж алаад зугтсан Тоёота ланд 200 маркын машинтай этгээдийг илрүүлэн шалгаж байна
Жаргалантын аманд тарвага буудаж алаад зугтсан Тоёота ланд 200 маркын машинтай этгээдийг илрүүлэн шалгаж байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.