Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Арын-Үзүүр гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 305 км, сумын төвөөс хойд зүгт 60 км/-т Ой, хээрийн гал түймэр гарсан талаар бид өмнө мэдээлж байсан.
Тодруулбал, Энэ тухай дуудлагыг ОБГ долоодугаар сарын 30-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж долоодугаар сарын 30-ны өдрийн 17:43 цагт түймрийг цурамд оруулж, наймдугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт бүрэн унтраасан байна.