Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Бор-Өндөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр /05.13/ 20:30 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, тавдугаар сарын 14-ний 00:05 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 1500 га орчим талбай өртсөн гэдгийг Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!