
Улсын хэмжээнд он гарсаар дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 32 суманд, 48 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгуулжээ.
Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 704 га, хээрийн 228.302 га, нийт 229.006 га талбай өртсөн бөгөөд ой, хээрийн гал түймрийн аюулаас 35 гэр, 19 өвөлжөө, хашаа саравчийг хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн нийт 1653 хүн, 264 автомашинтайгаар оролцсон байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!