Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Булгантуяа: Парламетад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэх хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

ТББХ хуралдаж байна. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй Төрийн ордны гадаа хүүхдүүдээ дагуулаад ирчихсэн жагсаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртэл ирээд "Бидний микрофоныг өмнөхөөсөө нэмээд 40 хувь болгочихгүй, ямар хяслантай юм бэ. Бид албан тушаал гуйгаагүй. Үг хэлэх эрхийн төлөө л тэмцэж байна" гэсэн хүсэлтийг хэлж байна.

Жендэрийн асуудлаар том хурал хийгээд Бан Гы Мун хүртэл ирлээ. Солонгос улсын Үндэсний ассембелийн дэд дарга эмэгтэй хүртэл ирлээ. Тэгэхээр эрэгтэй гишүүд маань үүнийг ойлгож, зөв зүйтэй шийдээрэй. Олон улсад 10 хувь нэр дэвшилт нэмэгдлээ гэхэд парламентын төлөөлөл 3 хувиар л нэмэгддэг. Тэгэхээр 20 хувиар нэмэгдлээ гэхэд 6 хувь л болох нь. Тиймээс парламентад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэх хэрэгтэй" гэлээ.

М.Оюунчимэг: Хэдэн эмэгтэйчүүд УИХ-д нэр дэвших гээд 30, 40 хувь гээд яриад байгаа юм биш. Эмэгтэйчүүд нэмэгдсэнээр хүүхэд хамгаалал, хүчирхийллийн эсрэг үр дүн нэмэгддэг
М.Оюунчимэг: Хэдэн эмэгтэйчүүд УИХ-д нэр дэвших гээд 30, 40 хувь гээд яриад байгаа юм биш. Эмэгтэйчүүд нэмэгдсэнээр хүүхэд хамгаалал, хүчирхийллийн эсрэг үр дүн нэмэгддэг
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.