ТББХ: Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 53 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцлээ.

Тодруулбал Үндсэн хуулийн цэцийн 2026 оны тавдугаар сарын 08-ны дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн.

Тус хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны “... 4 жил ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр ... зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг гаргасан байдаг. Уг дүгнэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... 4 жил ...” гэж заасныг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн юм.

Гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авах нь зөв гэж үзлээ. Улмаар чуулганы хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулна.

Ажил хийж буй ахмадууд тэтгэврийн шимтгэл төлөхгүй байх эрхийг нээнэ
Ажил хийж буй ахмадууд тэтгэврийн шимтгэл төлөхгүй байх эрхийг нээнэ
 
Банкны салбар 2.5 их наяд төгрөгийн ногоон зээл олгоод байна
Банкны салбар 2.5 их наяд төгрөгийн ногоон зээл олгоод байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!