Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

​ Багшийн үндсэн цалинг 20 хувь нэмэгдүүлснээр 3.4 сая төгрөгт хүрнэ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 41 секунд

Хамтарсан байнгын хорооны өнөөдрийн /2025.10.21/-ийн хуралдаанаар Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулахыг дэмжлээ. Мөн Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхэд бэлдэх үүрэг бүхий ажлын хэсэгт шилжүүлэн шийдүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Одоогоор Боловсрол, эрүүл мэндийн салбарт 120 гаруй мянган иргэн ажиллаж, нийт цалингийн 40-60 хувьд нь нэмэгдэл тооцож байна. Түүнчлэн 2026 оны төсөвт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэх зорилгоор 181 тэрбум төгрөг буюу орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад 39 тэрбум, зоонозын өвчин судлалын төвд 1 тэрбум, нийслэлд 25 тэрбум, СЭМҮТ болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 41 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Боловсролын салбарт урсгал зардлыг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, цалин нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Боловсролын салбарын хувьд багш нар 1.4 сая төгрөгийн үндсэн цалин дээр 10 төрлийн нэмэгдлийг үндсэн цалин дээр боддож олгодог бөгөөд нийт цалингийн 50 хувь нь үндсэн цалин, 50 хувь нь нэмэгдэл хөлс байгааг салбарын яамнаас танилцууллаа. Салбарын яамны мэдээлснээр үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлэхэд нийслэлд 3.050 сая, аймгийн төвд 3.261 сая, суманд 3.482 сая төгрөгт хүрэх юм байна.

Салбарын цалин хөлсийг 20 хувь, эрүүл мэндийн салбарынхыг 15 хувиар нэмж төсөвт тусгавал 2026 оны төсвөөс 830 тэрбум төгрөгийг танах шаардлага үүсч байгаа. Урьдчилсан байдлаар салбар бүрийн зардлаас 10 хувийг танах санал дэвшүүлээд байна.

Гишүүдийн зүгээс эмч, багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлж, 2026 оны төсөвт Сангийн яам анхнаасаа багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг тусгаж төсвийг оруулж ирэх шаардлагатай байсан гэв. ЭМД-ын сангаас цалин олгодог буруу тогтолцоог халж төсөвт бие даан суулгадаг болгох, холбогдох яамд бодлогын түвшинд асуудлуудаа шийдэх, хэлэлцүүлгүүдийг үр дүнтэй явуулахыг чухалчлав.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаар ахлуулсан Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд ахмадын тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан нь тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх тухай Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27.1-ийг зөрчиж байна гэж үзээд одоогийн хууль эрх зүйн хүрээнд ахмадын тэтгэврийг хамгийн багадаа 10.3 хувиар нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасан байна.

О.Баасанхүү: УИХ-ын даргын өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх асуудал нь Үндсэн хуулийн асуудал биш тул Ерөнхийлөгч хориг тавих үндэслэл байхгүй
О.Баасанхүү: УИХ-ын даргын өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх асуудал нь Үндсэн хуулийн асуудал биш тул Ерөнхийлөгч хориг тавих үндэслэл байхгүй
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.