Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг шалгаж буй асуудалд ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очироос тайлбар авчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Өнгөрсөн оны аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж, УИХ-ын 95 дугаар тогтоолыг баталсан байдаг. Гэвч энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэдгийг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Улмаар дээрх УИХ-ын чуулганы хуралдааныг удирдсан Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулсан бөгөөд арваннэгдүгээр сарын 24-нд прокуророос яллагдагчаар татсан байдаг.

Энэ асуудлаар зарим гишүүдийг дуудаж тайлбар авсан байна. ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очироос энэ талаар тодруулахад "Х.Булгантуяа гишүүнийг хэрэгт холбогдуулан шалгасантай холбоотойгоор надаас ТББХ-ны даргын чинь хувьд тайлбар мэдүүлэг авна гээд нэг удаа авсан. Би тайлбараа өгсөн. Та нар өргөн барьчхаад ТББХ дээр яагаад дэмжээгүй юм бэ гэдэг агуулгаар тайлбар авч байх шиг байсан. УИХ-ын гишүүд аливаа хэлэлцэж байгаа асуудалд хэрхэн яаж саналаа өгөх нь тухайн гишүүний бүрэн эрхийн асуудал гэдэг тайлбараа өгсөн" гэв.

УИХ-ын гишүүн Ө.Шижир олонхийн бүлгийг ирцээ бүрдүүлэхийг ШААРДЛАА
УИХ-ын гишүүн Ө.Шижир олонхийн бүлгийг ирцээ бүрдүүлэхийг ШААРДЛАА
 
СХД “Аюулгүй гудамж 2026” аяныг зарлаж, эргүүл, хяналтыг нэмэгдүүлэн ажиллаж байна
СХД “Аюулгүй гудамж 2026” аяныг зарлаж, эргүүл, хяналтыг нэмэгдүүлэн ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.