УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөвт тодотгол хийхийг хэлэлцэж буй билээ.
Тэгвэл хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор болсонтой холбогдуулан ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өгөхдөө тэрбээр "Хүүхдийн мөнгө авахгүй хүмүүс байж магадгүй. Амьдралын боломжтой ч юм уу. Тухайн хүний л сонголт байх. Өмнө нь хүүхдийн 20 мянган төгрөгийг бүх хүүхдэд олгодог байхад 10 хувь нь сайн дураараа огт авдаггүй байсан. Тиймээс одоо нийгэмд сонголтыг нь өгье гэж байгаа юм. Ирэх 7-р сарын нэгнээс хүүхдийн мөнгө авах хүсэлтийг хүлээж авна.
Бүх хүсэлтийг нэг дор авах боломжгүй. Хөдөлмөр, халамжийн систем, хэлтсүүд ачааллаа дийлэхгүй болно. Тэгэхээр хүүхдийн мөнгө авах хүсэлтийг цахимаар болон Хөдөлмөр халамжийн хэлтсээр дамжуулан авна.