Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Наранбадрах: Бид хүн, байгаль, амьтныг алагчлахгүй хайрлаж чадвал хог хаягдлыг бий болгохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 42 секунд

Өнгөрөгч пүрэв гарагт "Хогны хувьсал 2023 экспо" үзэсгэлэн зохион байгуулагдсан. Тэгвэл энэ үеэр "Адууны асрамжийн газар"-ын үүсгэн байгуулагч Б.Наранбадрах дараах байр суурийг илэрхийлсэн юм.

"Сүүлийн үед "Монгол ондоошил" гэдэг зүйлийг илүү анхаарч байна. Учир нь Монгол адуу нь Монгол ондоошилтой холбогддог. Яагаад гэвэл Монгол хүүхдэд аливаа амьтан, хүн, байгалийг алагчлахгүй хайрлах ухаан суулгадаг зүйл нь Монгол адуу юм гэж би ойлгодог. Гэтэл юуг ч алагчлахгүй хайрлах нь эргээд хогтой холбогдоод байгаа юм.

Тэгвэл яагаад хог нь үүнтэй холбогдоод байна вэ. Хүн хүндэлж буй хүнээсээ айдаг. Үүнтэй адил Монголчууд бид байгалийг хүртэл амьтай гэж байгалиа хүндэлдэг. Ийм учраас ийм сэтгэлтэй ард түмэн хог хаях ямар ч үндэслэл байхгүй шүү дээ. Тиймээс амьдралын үндэс нь би биш харин дэлхийг ойрон эргэлдэж буй жижиг эс нь юм байна гэдгийг ойлгож, зохицож амьдардаг байж. Энэ нь ондоошил юм.

Харин одоо энэхүү ондоошлыг сэргээж, зохицож амьдрах шаардлага бий болсон. Түүнээс гадна барууныхан хүртэл Монголчууд бидний өмнөх үе буюу минималист, байгаль орчиндоо ээлтэй байх, амьтдыг хайрлах хандлага руу шилжиж байна. Гэтэл бид тэдний хуучин байсан үе рүү яваад байгаа юм. Монголчуудын алагчлахгүй хайрлах сэтгэлгээ нь энэ дэлхийд энх тайвныг өгөх нууц жор. Хог гэдэг бол Монголчуудын аливааг алагчлахгүй хайрлах сэтгэлийн нэг илэрхийлэмж байсан. Гэвч өнөө үед хүмүүс хэт их амиа бодох үзэлтэй болчихсон. Гэтэл өмнө нь хүн хүнээ дээдлэх, хайрлах, хүндлэх үзэлтэй байсан. Тиймээс одоо бид Монгол Улсын нийт хүн амыг бүгдийг нь миний ах дүү гэж ойлгож, хайрлах хэрэгтэй. Тэгж байж хог хаяхгүй, хог тарихгүй байж чадна.

Жишээ нь гэхэд хог цэвэрлэж буй хэн нэгнийг хүртэл миний ах дүү гэж ойлгож чадвал энэ нь эргээд бид байгаль эх орноо хайрлах энгийн алхам болж байгаа хэрэг" хэмээв.

ШИЛЭН: С.Мөнхчулуун, Ж.Ганбат, Б.Ганхуяг нар “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаад сард 840 мянган төгрөгийн цалин авдаг
ШИЛЭН: С.Мөнхчулуун, Ж.Ганбат, Б.Ганхуяг нар “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаад сард 840 мянган төгрөгийн цалин авдаг
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.